Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихсэж бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгчдээс нэг хүн нас баржээ.
Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа төдийгүй өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар тархаж байгааг эмч нар хэлж байна.
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн тул аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр Онцгой комиссоос гаргажээ.
Энэ 7 хоногт тус аймагт зохион байгуулагдах байсан Ингэний айрагний баяр, Малчдын зөвлөгөөн, Тэмээний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээнүүд бүгд цуцлагдсан байна.