Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол,
Хятадын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтууд энэ сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон зорчигч тээврийн нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн мэдээлэл хийлээ.