Нүүр хуудас Улс төр “Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой” 2019 онд тохионо

“Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой” 2019 онд тохионо

225
0
halhiin-goliin-baildaan-2018
"Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой" 2019 онд тохионо

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохионо.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан.

Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна.

Зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, оны эхнээс ажилдаа шуурхай орохыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буйг тэрбээр тэмдэглэлээ.

Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тэд дэмжиж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here