Нүүр хуудас Гадаад мэдээ БИТМЭЙН компани 1000 гаран ажилтан халах шуугиан дэгдлээ

БИТМЭЙН компани 1000 гаран ажилтан халах шуугиан дэгдлээ

80
0
bitmain-01
Криптовалют олборлолтын хамгийн том компани болох "Bitmain"

Криптовалют олборлолтын хамгийн том компани болох “Bitmain” нь салбарын хямралтай холбоотойгоор ажилтнуудаа олноор нь халж байна.

Тухайлбал Bitcoin Cash (BCH) хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг бүх ажилтнуудаа ажлаас нь чөлөөлсөн тухай Хятадын эх сурвалж мэдээллээ.

БНХАУ-ын “LinkedIn” гэж болохоор сайтаас хэд хэдэн мэдээлэл цацагдаж, Bitmain компанийг тун удахгүй нийт 2500 орчим ажилтныхаа тэн хагасыг чөлөөлнө гэх шуугиан дэгдээд байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ төрлийн сайтаар дамжуулан цацагдсан шуугиан нь ихэвчлэн үнэний хувьтай, биелэгдэх магадлал өндөр байдаг ажээ.

Энэ сарын эхээр Битмэйн нь Bitcoin болон алткойны ханш унаж байгаатай холбогдуулан Израиль улс дахь блокчейн хөгжүүлэлтийн лабораторио тэр чигт нь хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан.

Ямартаа ч, “Bitmain”-ы зүгээс ажилчдаа их хэмжээгээр нь халах талаар болон IPO гаргах процесс хэр явж байгаа тухай мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here