ЭХЭМҮТ-ийн 6 давхраас үсэрсэн бүсгүйг харж, улмаар самбаа гаргаж цагдаагийн алба хаагч тосон авсан тухай бид мэдээлсэн. Үүний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь бэртлээ даалгүй үүрийн 07-00 цагт нас барсан байна.
ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга,
-Урд шөнө Ё.А овогтой А 17 настай жирэмсэн эмэгтэй манай эмнэлэгт ирж хэвтсэн. Гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн жирэмсэн эмэгтэй 39 долоо хоногтой ураг орчмын шингэн эрт гарсан гэсэн оноштойгоор төрөхийн өмнөх тасагт хэвтсэн эмчлүүлж хянагдаж байсан эмэгтэй цонхоор үсэрсэн ийм золгүй явдал болсон.
Тухайн үед ард иргэдээс тусламж үзүүлж, доор тосч авч, унах хүчийг буулгаж харьцангуй гэмтэл, эрсдэл багатай аварсан. Тусламж үйлчилгээ болон шинжилгээг бүрдүүлээд ГССҮТ-ийн эмчийг дуудаж үзүүлсэн. Гэсэн хэдий ч төрөх өрөөнд буцаж тээвэрлэж төрүүлэхэд гурван кг 50 см хүүхэд амьгүй төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн байсан. Гэсэн хэдий ч зургаан давхраас унасан дээрээс нь доргилт авсан учраас хүнд гэмтэж ГССҮТ-рүү хүргэгдсэн.
Энэ жирэмсэн эмэгтэйн байдлыг тодруулж үзэхэд, Нас барсан эмэгтэй жирэмсний хяналтанд бүрэн орж байсан. Онц анхаарал татах зүйл байгаагүй дүр зураг харагдаж байна. Тухайн нас барсан эмэгтэй төрөгч эхтэй нэг өрөөнд байсан хамт байсан. Хамт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй ургын бичлэг хийлгэх гээд өөр өрөө рүү явсан хойгуур өөрөө цонхоо онгойлгоод үсэрсэн харамсалтай явдалд болсон.