Өндөр “Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр “Насны хишиг” тэтгэмжийг олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно. Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна” гэв.
“Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.
Үүнд:
-
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
-
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
-
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
-
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно.