Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

93
0
unuudur boloh uil yawdal
Наймдугаар сарын 29-ны өдөр болох үйл явдал
~Наймдугаар сарын 23-нд болох үйл явдал~

09.00 цагт “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн “Корпорэйт Конвеншн Центер”-т 2 дахь өдрөө үргэлжилнэ. Холбоо барих утас: 9306-9999.

10.00 цагт НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н “А” танхимд болно. Бүлгийн хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын орлогч нар, Хотын ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.

11.00 цагт МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өөрийн байранд зохион байгуулна.

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Сайн энергийн төв” ТББ-аас “Ub palace”-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэлж ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here