~Наймдугаар сарын 20-нд болох үйл явдал~
09.00 цагт “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт МУБИС-ийн А байрны 312 тоотод болно. Холбоо барих
утас: 8811-1046
09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах”
зорилтын хүрээнд ЭМЯ-ны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээ ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Б танхимд болно. Холбоо барих утас: 86885060
09.30-16.30 цагт “Япон-Монголын анагаах ухааны III форум” АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.
09.30 цагт “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог- сургалтын арга зүй” сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордны 201 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046
11.00 цагт “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг 2018 оны 08-р дугаар сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 8609-4455, 88209963.
12:00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг нийслэл, дүүрэг, аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай видео хурал хийж харьяа байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгнө.
Видео хурлаар 21 аймагтай шууд холбогдох бөгөөд нийслэл дэх харьяа газруды удирдлагууд биечлэн оролцох тул хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой. Хурал болох газрын хаяг: Хан-Уул дүүрэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 5-р давхарт. Лавлах утас: 91915340, 88844482
13.00 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал МУИС-ийн номын сангийн байранд болно. Холбоо барих утас:98119897
15.00 цагт ХНХЯ-ны хурлын танхимд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 91915340, 88844482.