Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

125
0
unuudur boloh uil yawdal
Наймдугаар сарын 16-нд болох үйл явдал
~Наймдугаар сарын 16-нд болох үйл явдал~

09.00 цагт МУИС-ийн Номын санд “BIRDS” төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч 20 гаруй орны төлөөлөгчдийн хурал болно. Утас: 99002019

09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдэд танилцуулах хэлэлцүүлэг болно. Утас: 88058053

09.00 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн байрандаа Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 88097606, 89119449

10.00 цагт НМХГ-аас өөрийн байрандаа зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 88000098

10.00 цагт Нарс зусланд Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 88097606, 89119449

11.00 цагт БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” төслийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99959969

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд, ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт НЗДТГ, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 91113191, 88080750

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаар мэдээлэл хийнэ. Утас:99945858

11.40 цагт ҮБХИС-ийн Шархадны сургалтын төвд Оюутан цэргийн Тангарагийн баяр болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын талаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here