Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

108
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли
~Долдугаар сарын 20-нд болох үйл явдал~

08.40 цагт Их Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Сайд Марк Фийлд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагаатай танилцана.

10.00 цагт ХНХЯ-нд харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны кофе шопын нээлт болно.

11.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Их Британийн “what3words” буюу Гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас:99153766, 91699989

11.00 цагт Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Газрын албаны ажлын хэсэг үерийн улмаас эвдрэл үүссэн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн автозамын нөхцөл байдалтай танилцана. Утас: 99945858

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар төв вокзалд Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд чиглэлд аялж байгаа галт тэргийг угтан авч үдэн гаргах ёслол болно.Утас: 99091674, 99085420

14.00 цагт УДБЭТ-т Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал болно.

15.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here