~Долдугаар сарын 06-нд болох үйл явдал~
09.00-10:30 цагт ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд Хүн ам хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг танилцуулна.
10:00 цагт Монголбанкинд 10 цагаас инфляцийн төлөв байдлын тайлан танилцуулна.
10:00 цагт Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд Монголын Ногоон намын залуу ногоонтнуудын зохион байгууллаж буй “Хүүхэд бидний ирээдүй” сэдэвт онол практикийн хурал зохион байгуулагдана. Холбоо барих: 99196171
10:00 цагт Монголын Их Хаадын уран бичвэр, зургийн “Үл тасарна” үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээлтээ хийнэ.
10:30 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай санамж бичиг байгуулна. Холбоо барих: 325044, 99990495
11:00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Польшийн нэрт туйл судлаач Марек Каменский “Nissan LEAF” маркийн цахилгаан машинаар хийж буй аяллынхаа талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Дэлхийн Банкнаас гаргаж буй тайлан “Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого-Улсын хөрөнгө оруулалтыг үр ашгийг сайжруулах нь” сэдэвт Монголын эдийн засгийн тойм тайланг сэтгүүлчдэд танилцуулна. Холбоо барих: 9977 8587
11:00 цагт МАХН Ээлжит бус их чуулганаа зарласантай холбоотойгоор намын байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбоо барих: 99753607
13:00 цагт НЦГ-ын 3 давхрын хурлын зааланд Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих: 88767828
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
10:00 цагт Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны дарга, Мал эмнэлгийн Ерөнхий газар, ГБХХГ-аас хурдан морины уралдааны талаар мэдээлэл өгнө. Холбоо барих: 325044, 99120358
11:00 цагт “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих: 325044, 91113191, 88080750
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Шатахууны үнийг бууруулах шаардлагын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Төв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан Заамар” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.