Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

124
0
unuudur boloh uil yawdal
Тавдугаар сарын 28-нд болох үйл явдал

Тавдугаар сарын 28-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт НҮБ-ын байранд 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үр дүнгийн семинар болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 91113191

11.00 цагт МҮХАҮТ-д “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын залуучуудын холбоонд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болно.

11.00 цагт ЭМЯ-нд Шинжлэх ухааны академи, ЭМЯ хамтран ажиллах гэрээ байгуулна.

11.30 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан овоог тахих талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЭМЯ-нд 17 аймагт ургийн гаж хөгжлийг оношлох тоног төхөөрөмж гардуулна.

14.30 цагт УДБЭТ-т “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. Утас: 80180808

14.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Уран зургийн галерейд сурагч Б.Өсөх-Эрдэнийн “Миний ертөнц” уран бичлэг, зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

18.00 цагт Монгол -Японы төвд “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here