Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

171
0
unuudur boloh uil yawdal
Тавдугаар сарын 21-нд болох үйл явдал

Тавдугаар сарын 18-нд болох үйл явдал

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” уулзалт болно. Утас: 99095302

09.00 цагт “Мэдээллийн технологийн үндэсний парк”-т “Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” улсын уралдааны нээлт болно.

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд “МУИС-аар аялъя” өдөрлөг болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Бэлчээрийн доройтол, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ШУА-ийн байранд “Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт БНТУ-ын Элчин сайдын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилго бзхий “Upcycling in Mongolia” үзэсгэлэн худалдаа болно. Утас.91116730, 89004465

10.00 цагт МҮЭСТО-нд Дэлхийн монголчууд намын Ээлжит бус их хурал болно. Утас:91112122.

10.00 цагт ХСИС-д “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ?” хэлэлцүүлгийг Ард санхүүгийн нэгдлийн байранд хийнэ.

11.00 цагт Монголын үндэсний музейд “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, шинэ олон нийт” арга хэмжээ болно.

11.00 цагт Засгийн газрын авто баазын байранд онцгой байдлын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ.Утас: 99992455

11.00 цагт УДБЭТ-т Монгол Улсад газрын тосны салбар үүсэн байгуулагдсан 77 жил, газрын тос экспортолж эхэлсний 20 жилийн ойн баяр болно.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Эрдэнэсийн сан” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан “Олон улсын нэгжийн SI систем- Байнгын хувьсал” сэдэвт форум болно.

12.00 цагт ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд Их дээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO:9001-2015 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

12.00 цагт Пума зочид буудалд “Монгол туургатны бөхийн барилдаан”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 98000307

13.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд тус дүүргийн Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болно.

15.00 цагт “Монос Групп”-ын төв байранд “Хүний нөөцийн менежментийн дэлхийн стандарт Монголд” арга хэмжээ болно. Утас:88098009

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал болно.

13.00 цагт Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулагчдын холбоо”-ноос тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here