Дөрөвдүгээр сарын 13-нд болох үйл явдал
09.00 цагт МУБИС-ийн “Зайны сургалтын төв”-д Нагоя Их сургуулийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” -өөс “Оюуны бэрхшээл: Судалгаа, бодлого, хэрэгжилт” олон улсын зөвлөгөөн зохион байгуулна.
09.00 цагт МУИС-ийн Номын санд Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
09.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Европын Холбооны GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” семинар болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно.
10.00 цагт Төрийн ордонд МУИС болон УИХ-ын Тамгын газар хамтран “NUM PARLIAMENT” буюу оюутны парламентын анхны загвар хуралдаан зохион байгуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт НЗДТГ-т иргэдэд орон сууцны түлхүүр гардуулах ёслол болно.
14.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний хаяг, шошгоны стандартын талаар сургалт зохион байгуулна.
14.30 цагт МҮЭСТО-нд “Боловсролын супермаркет-2018” эхэлнэ.
18.30 цагт Улаанбаатар зочид буудалд философич С.Молор-Эрдэнийн “Тэгш эрх, тэгш боломж” шинэ номын танилцуулга болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Японы эрдэмтэд 30 жилийн судалгааны үр дүнд бүтээсэн эрчим хүчний эх үүсвэрийн шинэ төхөөрөмжөө танилцуулна.
12.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Цаст цагаан Алтай” төрийн бус шинэ технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.