Нүүр хуудас Улс төр Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих боллоо

Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих боллоо

634
0
eronhii said asan Bayr
Шүүхээс С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргалаа. Түүнийг энэ сарын 10-ны өдөр Авлигатай Тэмцэх Газраас сэжигтнээр баривчилсан юм.

Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих шийдвэр гарлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргалаа. Түүнийг энэ сарын 10-ны өдөр Авлигатай Тэмцэх Газраас сэжигтнээр баривчилсан юм.

Авлигатай тэмцэх газраас “Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байгаа” хэмээн мэдээлсэн.

Харин Прокуророос С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэрээр С.Баярыг нэг сар хорихоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here