Нүүр хуудас Нийгэм Авлигатай тэмцэх газарт 299 эрүүгийн хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газарт 299 эрүүгийн хэрэг шалгагдаж байна

217
0
awligatai-temtseh-gazar
Авлигатай тэмцэх газарт 299 эрүүгийн хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол мэдээллийг шалгав.

Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна. Ажиллагаанд одоогоор 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.

Одоогоор ажиллагаанд 299 хэрэг шалгагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here