Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

181
0
today.mn
Гуравдугаар сарын 20-нд болох үйл явдал

Гуравдугаар сарын 20-нд болох үйл явдал
09.00 цагт Төрийн ордонд “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Монголбанкинд “Зээлийн хүүг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Сүхбаатарын талбайд БНТУ-ын ТИКА олон улсын байгууллагаас 14 машин өвс, малын тэжээлийн тусламжийг холбогдох албаныханд хүлээлгэн өгнө.

09.30 цагт “The Corporate & Convention Center”-т Монголын барилгын үндэсний ассоциациас “Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт” зохион байгуулна.

10.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авна.

10.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газарт “Монголын геологи хайгуул-2018” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99160069

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хууль, хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын хөрөнгийн биржийн Хурлын танхимд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесменүүдийн уулзалт” болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төв хэл шинжлэлийн доктор Э.Жамуха Монгол хэлний тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Замын цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ардчиллын өргөөнд АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” ажил мэргэжлийн уралдаан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here