Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ 2018он 3сар 1өдөр

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ 2018он 3сар 1өдөр

257
0
ХУАНЛИ
ХУАНЛИ

Гуравдугаар сарын 01-нд болох үйл явдал

09.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНТУ-ын Истанбул хотноо болсон 16 дахь удаагийн “Олон улсын тогооч нарын их наадам”-д амжилттай оролцож, 8 алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн Монголын баг эх орондоо ирнэ.

09.00 цагт ХСИС-д “Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулах уулзалт” болно.

09.00 цагт “Интермед” эмнэлэгт Зоонозын өвчин судлалын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон ТББ-ын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Тусгаар тогтнолын ордонд “Эх орончдын өдөр”- ийн баярын хурал болно.

10.00 цагт БХЯ-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер мэдээлэл хийнэ.

10.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аюултай хог хаягдлын цогц менежмент” семинар болно.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-д шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа болно.

10.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Гандантэгчэнлин хийдээс “Цагаан Дарь- Эх бурханы насны авшиг хайрлах номын үйл ажиллагаа” зохион байгуулна.

10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлт болно.

11.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд “ПЁНЧАН-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад туг гардуулах ёслол болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Ээжүүдийн холбоо”, “Монголын худалдаачдын холбоо”-ноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт ХХААХҮЯ-нд “Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн удирдах зөвлөлийн хурал болно.

14.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Францын алдарт “Аккор” группээс зохион байгуулах “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here