Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

255
0
today.mn
today.mn
Гуравдугаар сарын 12-нд болох үйл явдал
09.00 цагт “Royal house hotel”-д Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.

11.00 цагт ШУА-ийн байранд түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

11.00 цагт МУЗН-т “Малчдад туслах хүмүүнлэгийн аян”-ыг зохион байуулахад хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

12.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн болно.

12.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээний нээлт болно.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд залуу зураач М.Алтанхундагын “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт Спортын төв ордонд Монголын авто мастеруудын холбооноос “ДАРХАН ЧИНГИС МАСТЕР КРОСС 2018″тэмцээн талаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here