Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

141
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 31-нд болох үйл явдал

08.30 цагт Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвөлгөөн болно.

09.30 цагт “Holiday Inn” зочид буудалд ” 2018 оны REDD+ хөтөлбөрийн төлөвлөгөө болон ой зохион байгуулалтын ажлын аргазүй” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрх Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10.00 цагт НМХГ-т тус байгууллагаас Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд зөв ойлголт, хандлага өгөх “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтын тайлангийн хурал болно.

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” номын нээлт болно.

Төрийн ордонд

08.30 цагт Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсын 21 аймаг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэх ёслол болно.

10.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын чуулганы танхимын үүдэнд Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тшаардах бичиг хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Бест энержи сэйвинг” компаниас цахилгаан халаагуурын шинэ технологийг танилцуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here