Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

152
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 26-нд болох үйл явдал

09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт МХЕГ-т “Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Их Монгол төвд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөн болно. Утас:99186496

09.30 цагт ЦУОШГ-т Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт Монгол цэргийн музейд “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийн нээлт болно.

10.00 цагт БНЭУ тунхагласны 69 жилийн ойг тохиолдуулан туг өргөх ёслол тус улсын ЭСЯ-нд болно.

10.40 цагт “UBH” төвд “Хөдөө аж ахуйн бирж”, БНХАУ-ын Тяньжин Бохай биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтгөлд “Сүхбаатар” цус цуглуулах төвийн нээлт болно.

11.00 цагт Монгол Бөхийн өргөөний задгай талбайд Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ хамтран зохион байгуулж буй “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт болно.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал ” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын Бодлогын 16 зөвлөл байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Улаанбаатар Эрдэм их сургуульд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс нийслэлийн есөн дүүргийн иргэдтэй уулзаж Оффшор бүсэд данс эзэмшиж буй УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох талаар санал солилцоно.

14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Цахим худалдаа, хөгжлийн төв”-өөс “Цахим худалдааны зад хямдрал буюу Цагаан баасан гараг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Хангарди ордонд НЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлаг хооронд “Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй дулааны технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

19.30 цагт “976 арт галерей”-д Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөн болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here