Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

51
0
unuudur boloh uil yawdal
-Өнөөдрийн хуанли /2019-04-08/

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

НҮБ-ын байранд сургалтыг ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Мэдээлэл, харилцаа холбооны технологийг (МХХТ) заах арга зүйд тусгахад чиглэсэн, цогц чадамжид суурилсан багш бэлтгэх анхдугаар сургалт зохион байгуулна.

09.30 цагт ГХЯ-нд “Бидний цөөхөн монголчууд” төслөөс 1000 ширхэг гэрэл зураг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өгнө.

10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Алтны бичил уурхайн салбарт мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн нээлт болно. Утас: 88054040

10.00 цагт Монголбанкны В байранд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болно. Утас: 88118801

10.30 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019

10.30 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:91887887

11.00 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 88109945, 88081693

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Л.Чулуунцэцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Ялалтын талбайд “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” нээлттэй хаалганы өдөрлөг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “MONGOLIAN MINING -2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн зохион байгуулагч мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-аас Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮХС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах талаар мэдээлнэ.
Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99088881, 88114737, 88249813

11.30 цагт НЗДТГ-аас гэр хорооллын иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалтыг нэмэх, хорооноос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий “Xотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн талаар мэдээлнэ. Утас:325044

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here