Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн IV конгресс үргэлжилнэ. Утас: 91915340, 99931551, 99047423
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
09:30 цагт: МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99027019
МУИС-ИЙН НОМЫН САН
09:30 цагт: Цацрагийн биологийн олон улсын сургалт, семинарын нээлт болно.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
10:40 цагт: ЛЕАД Монголиа хөтөлбөрийн оролцогчид гэр хорооллыг иргэдийн оролцоотой хүүхдийн тоглоомын талбай болгох төслийн хүрээнд байгуулсан тоглоомын талбайгаа хүлээлгэж өгнө. Утас: 94073344, 94010278, 99011183
ХАНГАРДИ ОРДОН
11:00 цагт: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, Худалдаа үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай, наадмын өдрүүдээр болох арга хэмжээ болон бусад чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгнө. Утас: 88109320
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: Автотээврийн тэмдэгтийн хураамжийн “Гэрэгэ Киоск” шинэ үйлчилгээний нээлтийн ажиллагаа болно.
МУИС-ИЙН НОМЫН САН
11:00 цагт: Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр илтгэл уншина.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж Бүгд найрамдах намаас хэвлэлийн бага хурал хийнэ.