Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

91
0
unuudur boloh uil yawdal
 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр болох зарим үйл явдал

НИЙСЛЭЛИЙН ШҮД, ЭРҮҮ, НҮҮРНИЙ ТӨВ

09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллана. Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ нийслэлийн удирдлага тулгамдаад буй зарим асуудлыг нь шийдвэрлэх юм.

Хаяг: Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь XIII хороолол, “Баянцээл” худалдааны төвийн эсрэг талд… Утас: 70119921, 99268461

ХОЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг” болно. Уг хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон нийт, холбогдох бусад оролцогч талуудаар хэлэлцүүлэх, тэднээс санал авах, баталгаажуулах зорилготой. Утас: 88054040

ХАНГАРДИ ОРДОН

10:30 цагт: Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг тайлагнана. Утас: 70119921, 88084523

СУИС-ИЙН “ОЮУТАН” ТЕАТР

12:00 цагт: СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт болно. Утас: 99237173

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here