Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

80
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 22-нд болох үйл явдал

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

09.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн болно. Утас:89021096, 80776192

09.00 цагт Урлах эрдмийн дээд сургуульд “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт болно.

09.00 цагт Монголын уран зургийн галерейд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018″ үзэсгэлэн эхэлнэ.

09.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт болно. Утас:99663996

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно.

10.00 цагт Улсын гуравдугаар эмнэлэгт тус эмнэлгийн нэвтрүүлсэн шинэ технологийг нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Утас:99124499, 99026968

10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд тус үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин” сэдэвт сургалт болно. Утас:88059360

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Holiday Inn” зочид буудалд

09.30 цагт “Аялал жуулчлалын салбарын Маркетинг” сэдэвт хурал эхэлнэ.

13.30 цагт “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн I шатны үр дүнг олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас:89936399

12.00 цагт “Шударга иргэдийн фронт”, “ХАС”, “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Хэвлэлийн хүрээлэн”-д

11.00 цагт “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс улс төрийн зарим албан тушаалтны гэмт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here