Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

77
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 22-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

08.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал болно.

09.00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас:98119897

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99063902, 91115302

09.00 цагт “Зээлийн хүүг бууруулах арга замууд” хэлэлцүүлэг Монголбанкны байранд болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Бизнесийн ногоон гарц” чуулган болно. Утас:99031523

10.00 цагт Хангарди ордонд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно. Утас:90119120

10.00 цагт Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулах төлөөр мэдээлэл хийнэ. Утас:89017101

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00 цагт Үндэсний номын санд найруулагч Г.Доржсамбуугийн хөрөг, дурьдатгал номын нээлт болно.

14.00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:99187024

15.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” гардуулах үйл ажиллагаа болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here