Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна
Төрийн ордон
08:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.
09:00 цагт: “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд; болно.
11:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Ухаралдаанаар УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно.
10:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллана.
10:00 цагт: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг хийгдэнэ.
14:00 цагт: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
Бишрэлт Зочид буудал
08:30 цагт: Хавдар судлаач эмч нарын “Үндэсний чуулга уулзалт-2018” чуулга уулзалтын хүрээнд “Хавдрын хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сургалт зохион байгуулагдана. Утас: 99063902, 88068488, 80114636
ШУТИС-ийн төв номын сан
09:00 цагт: “1000 инженер” нээлттэй илтгэл арга хэмжээ ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болно. Утас: 11-315563, 99832535
Holiday inn Ulaanbaatar Hotel& Conference Center
09:30 цагт: Монголын төрийн бус өмчийн сургуулиудын улсын Гуравдугаар чуулган болно. Хуралдаанаар “Төрийн бус өмчийн сургуулиудад тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” тухай хэлэлцэнэ. Утас: 99121945
Монгол Улсын үндсэн хуулийн цэц
09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Тус хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
MN Мэдээллийн төв
11:00 цагт: Монголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгоржав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
НЗДТГ
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А зааланд хуралдана. Хуралдаанаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 119-р тогтоолын хэрэгжилтийн байдал, Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг товлон зарлах тухай хэлэлцэнэ. Утас: 88058053
Пума Империал
11.00 цагт: Хүний эрхийг хамгаалагчдын “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний IV зөвлөгөөний хэвлэлийн хурал болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, Монгол Улсын хуулийн гүтгэлэг гэдэг зүйл анги Олон улсын гэрээ хэлэлцээрүүдтэй эрх зүйн хувьд нийцэж буй эсэх талаар Хүний эрх, Хөгжлийн Азийн Форумын мэргэжилтнүүдын хийж буй үнэлгээний талаар танилцуулна. Утас: 99114455, 88054340