Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

106
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 02-нд болох үйл явдал

Аравдугаар сарын 02-нд болох үйл явдал

09.00 цагт Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

09.00 цагт “Новотел” зочид буудалд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал болно. Утас:88988045

09.30 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Худалдан авах ажиллагаан дахь хяналт, хариуцлага, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас:88118801, 91992520

10.00 цагт МУИС-ийн Номын санд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл хамтран хэрэгжүүлэх “Мэдлэгийн портал” төслийн нээлт болно. Утас:99991769, 99717977

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс “Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ардчилсан намын удирдлагууд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

13.00 цагт Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдэд хичээл заах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

13.00 цагт “Max Tower”-т Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөрлөг болно. Утас: 88007402

13.00 цагт Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт ХХААХҮЯ-нд болно.

13.30 цагт “Мишээл Экспо төв”-д “Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд” сэдэвт форум болно.

14.00 цагт “Корпорейт Конвэйшн Центер”-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 91915340, 88844482

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here