08.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09.00 цагт “Корпорэйт 2” зочид буудалд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг болно. Утас:89021096, 80776192
10.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Монгол Улсын гадаад худалдаанд анхаарах асуудлууд” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт “МН” цамхагт Монголын барилгын үндэсний ассоциациас ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулна. Утас:99115672
10.00 цагт ЭМЯ-нд Геронтологийн үндэсний төвөөс “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд өрнүүлсэн ажлын тайлангаа танилцуулна.
10.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Хангарди ордонд “Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа” болно. Утас:90119120
11.00 цагт Дүнжингарав худалдааны төвд байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Утас: 89017101
11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд Иргэн Б.Батдэлгэр шүүхийн хууль бус шийдвэрүүдийг таслан зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулна.
11.00 цагт ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт маркийн нээлтийн арга хэмжээ болно. Утас:99063902
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд “Дубайн гэрээ”-ний асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн хэлэлцүүлэг болно.
16.00 цагт Монголын уран зургийн галерейд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:99849000
17.30 цагт МУБИС -ийн Багшийн сургуульд “Өөрчлөлтийг чиглүүлэгч” ТББ-аас зохион байгуулсан “Ном унших дадлаа өсгөе” аян хаалтын арга хэмжээ болно.