Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.
Учир нь Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сүхбаатар аймагт энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь энэ юм байна.