Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаa

Өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаa

245
0
shatahuunii-une
Өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаa

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн байнга өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн.

Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 авто бензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн
2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан

Зөвлөмжид тусгагдсан “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой төвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаa.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here