Өнөөдрөөс 4 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн баярын өдөр тохиож буй тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ өдрийг хуульд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” хэмээн тусгаж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс автомашины улсын дугаар нь 0, 5-аар төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг юм.