Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно

41
0
Tsag agaariin medee
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно.

2019 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгар 6-11 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун, төв, говийн аймгуудийн нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here