Өнөөдөр сар шинийн 7-ны өдөр. Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой.
Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.