Нүүр хуудас Эрүүл мэнд Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ”…

Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ”…

368
0
Хахир өвлийн морин уралдаанд
Хахир өвлийн морин уралдаанд "ХОРИГ" тавьсан Засаг дарга нар БРАВО

“Мал дагавал ам тосдоно” энэ үгийг багаасаа л сонсч өслөө. Гэвч энэ үгийг  хойч үедээ уламжилсан нь өвөг дээдсийн минь ухаан болохоос хүүхдийг хүнд хэцүү, тэвчишгүй хөдөлмөр хийлгэ гэсэн үг огт биш бололтой.

MORIN
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

Хүүхдийн хөдөлмөр тэр дундаа УНААЧ хүүхдүүдийн эрхийн асуудал. Гэвч монгол сэтгэлгээгээр энэ асуудалд надтай санал нийлэхгүй байж болох юм.

MORIN URALDAAN
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

Хахир өвлийн хүйтэнд балчир үрсээрээ хурдан морь унуулдаг. Хүүхдүүд нь уралдааны үеэр унаж бэртэж, амь насаа алдсаар байхад тоодоггүй “зэрлэгшсэн” нийгэмтэй улс орон Монголоос өөр байдаг болов уу. Бүр НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас анхааруулж, сануулсаар байтал өвлийн улиралд хурдан морь уралдуулахыг зөвшөөрөх тогтоол баталж суудаг Засгийн газрын газар, бодлого гаргагчид байгаа нь үнэхээр “гайхамшигтай”.

MORIN URALDAAN
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

Тэр дундаа уяачид, сайд дарга нарын хэсэгхэн хормын зугаа цэнгэлийн золиосонд амь насаа алдаж, насан туршдаа эрэмдэг болон үлдэж буй хүүхдүүдийн төлөө үнэн зөв, ээлтэй шийдвэр гаргах, шахаж шаардаж үгээ хэлэх эрх мэдэлтэн энэ цагт ховордсоныг өвлийн морин уралдаан гэрчилнэ. Гагцхүү морин уралдааныг харж баясч, нэгэндээ бардамнаж гайхуулж суухаас өөрөөр балчир хүүхдүүд  хахир өвлийн хүйтэнд хурдан морины нуруун дээр ямархуу байдалтай байгаа, яагаад унаж амь нас, эрүүл мэндээрээ хохироод буйг бодох сөхөөтэй нь нэгээхэн ч алга.

URALDAAN
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж өмнө нь жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хориглодог байсан өвлийн морин уралдааныг зохион байгуулах хугацааг өөрчилж хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд  12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай хэмээн өөрсдийгөө өмөөрсөн, хаацайлсан шийдвэр гаргав.
MORI
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

Хүүхдүүдээ “тамласаар” байгаа өвлийн уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын энэхүү шийдвэрийг ихэнх аймгийн Засаг дарга нар мөрдөхийг чиглэл болгосон ч цөөн хэд нь өвлийн уралдаанд тэр дундаа хүүхдүүдийг эрсдэлд оруулах зүйлд “Үгүй” гэж хэллээ.

MORIN
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

Тодруулбал, Өвөрхангай, Ховд, Архангай аймгийн Засаг дарга нар аймгийнхаа нутаг дэвсгэрт өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосныг олон нийт сайшаан дэмжиж байгаа юм. Өвлийн морин уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон шийдвэрийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ сарын 6-нд гаргасан бол Архангай аймаг 2018.02.14-ний өдрийн А/58 захирамжаар Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ. Мөн Ховд аймгийн Засаг дарга хүүхдэд ээлтэй шийдвэрийг гаргаад байгаа юм.

MORINII
Хахир өвлийн морин уралдаанд “ХОРИГ” тавьсан Засаг дарга нар БРАВО

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here