Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, нийт 25 асуудал хэлэлцэхээр товложээ.
Тухайлбал, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, Н.Учрал гишүүний санаачлан боловсруулсан Оюуны өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг нь хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд багтжээ.
Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолт, Монгол Улс, БНСУ-ын хамтарсан судалгааны дүн, Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнгийн талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн 2018 оны ургац хураалтын урьдчилсан дүн, Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн талаар хэлэлцэхээр товлосон байна.