Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр Наурызын баяр тохиож байна

Өнөөдөр Наурызын баяр тохиож байна

141
0
nauriiz-bayr
Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе

Өнөөдөр Казах ард түмний үндэсний Наурыз баяр тохиож байна. Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяр энэ сарын 22, 23-ны өдрүүдэд тохиож байна. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм.

НАУРЫЗ буюу НАРНЫ БАЯР хэмээхийн учир

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий.

Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here