Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад нутгаар дулаарна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад нутгаар дулаарна

123
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод 13-15 хэмийн дулаан байна
~Нийслэл хотод 13-15 хэмийн дулаан байна~

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад нутгаар дулаарна.

2018 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here