Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. 1946 он 11 сарын 17 өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ өдрийг Европын оюутан залуусын дунд түгээмэл тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Энэ өдрийн хүрээнд Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан хамтран 1000 оюутны чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм.
Тус арга хэмжээг Монгол Улсад сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй дотоодын оюутан болон гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлхээр зорьж буй оюутнуудад боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, боловсролын тогтолцоог таниулах, оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд ойлгуулах зорилгоор зохион байгуулж байгаа.
Мөн төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулан тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсож, нийгэмд хүргэх, уулзалт хэлэлцүүлэгээс гарч буй санал санаачлагыг төр, олон улсын түвшинд хүргэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.