Нүүр хуудас Эдийн засаг Алтны үнийн эерэг хүлээлт биелэлээ олох..

Алтны үнийн эерэг хүлээлт биелэлээ олох..

231
0
Алтны үнийн эерэг хүлээлт
Алтны үнийн эерэг хүлээлт

АНУ-ын сонгуулийн саяхан болсон ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлд багагүй нөлөө үзүүлж, үнэ ханшид нөлөөлөөд байгаа билээ. Манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс нүүрсний үнэд таатайгаар нөлөөлж ойрын хэдэн жил болоогүй үнийн өсөлт ажигдагдаж байгаа. Харин алтны тухайд яг сонгуулийн өдөр үнэ сэргэх хандлагатай байсан ч удалгүй буцаад унаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр 1 унци алт 1225 ам.доллараар худалдаалагдаж байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт боловч эдийн засагт нөлөөлөхүйц хангалттай өсөлт биш. Харин удалгүй алтны үнэ бодитоор өсөлт харуулахыг олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Учир нь энэ оны хагасаас эхлэн Орос болон Хятад улсууд алтны худалдан авалтаа нэмээд байгаа. Цаашид авсаар байх хандлагатай байна. Хятадын хувьд юань-аа олон улсын вальют болгохыг оролдож байгаа тул ийнхүү алтны нөөц бий болгож байгаа ажээ. Оросын тухайд ч мөн адил мөнгөн тэмдэгтийхээ хүчийг чангатгах зорилготой.

АНУ дэлхий дээрх хамгийн их буюу 8000 гаруй тонн алтны нөөцтэй. 2 дугаарт Герман ордог. Харин ОХУ Амеракаас 5 дахин бага буюу ойролцоогоор 1400 тонн, Хятад 1800 тонн алтны нөөцтэй юм.

Алтны үнэ цаашид өссөөр 2018 он гэхэд 2000 долларт дөхнө гэсэн таамаглалыг зарим шинжээчид гаргаад байгаа. Сонгуулийн дараах бага зэрэг өсөлтийн дараа үнэ унаж эхлэхэд унци нь 1200 болтлоо бууна гэсэн яриа гарч байсан ч азаар тийм зүйл болохгүй нь бололтой.

Нүүрс, зэсийг бодвол алт эдийн засаг, вальютын ханшинд илүү хүчтэй нөлөөлдөг. Мөн дээр нь алт нь ам.долларын ханштай шууд хамааралтай байдаг. Тиймээс алтны үнэ ямар байхаас манай улсын хувь заяа ихээхэн шалтгаалдаг гэж хэлж болох юм. Ирэх онд манай улс 23.6 тонн алт олборлох тооцоотой байна. Хэрэв таамаглал биелэлээ олж үнэ өсөх аваас уналтанд ороод байгаа төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here