Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна

Өнөөдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна

934
0
aawuudiin-bayriin-odor
Өнөөдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна
~Өнөөдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна~

Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлагаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор

“Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэ жилийн хувьд улс даяар 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр.

Сонирхуулахад, өрх гэрийн түшиг болсон аавуудын баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.

Үрсдээ сургаалтай, ханьдаа түшигтэй, айл гэрийн ноён нуруу эрчүүддээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here