Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУЧУУД” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Өнөөдөр “ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУЧУУД” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

107
0
hodolmorch_zaluuchuud_ayan
2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулагдана

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх болно.

Цаашид талуудтай хамтран ажлын туршлагагүй болон ажлын туршлагатай залуучуудад зориулсан томоохон хэмжээний хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here