Монгол бахархлын өдөрт зориулан өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглохоор болжээ. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь 16:00 цагаас эхэлнэ.
Мөн өнөөдрийн нэг онцлох үзвэр бол сэтгүүлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч У.Баярсайханы “Монголын өглөө” тоглолт UB Palace-ын концертын их танхимд болно.
Уг тоглолтод “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, Ө.Уянга нарын олон уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.