Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дуут дохио дуугарна!

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дуут дохио дуугарна!

215
0
gamshgiin-duut-dohio
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дуут дохио дуугарна!

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гаригт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог орон даяр дуугаргаж байх болсон билээ.

Энэ дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарах юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед Та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here