2017 оны 5 сарын 25
Нар 05:03-д мандаж 20:35-д шингэнэ
Барилдлага-Хүчин төгсөх
Шүтэн барилдлага-Мунхрахуй
Өнөөдөр 2017 оны 5 сарын 25. Пүрэв гариг . Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр . Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс авахуулах буюу засуулахад эрлэг лугаа учрах тул тохиромжгүй.