~Өнөөдөр 23:00 цагт Баянзүрхийн товчооны замыг хаана~
Сүүлийн саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км авто зам эвдэрч, зорчих орчин хязгаарлагдмал болсон.
Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж Баянзүрхийн товчоог буулгаад байсан юм.
Түүнчлэн өнөөдөр оройны 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ий өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 метр авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийх юм.
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, дөрвөн эгнээтэй болгох аж.