Нүүр хуудас Нийгэм “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөнд 27.4 сая төгрөг зарцуулжээ

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөнд 27.4 сая төгрөг зарцуулжээ

757
0

Сөүлийн гудамжинд байршуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг 900 сая төгрөгөөр босгосон тухай мэдээлэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажын алба (УБХЗАА)-наас албан ёсоор тайлбар өглөө.

УБХЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр,“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг. Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг хэсэг. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийт 27.4 сая төгрөг болсон” гэлээ.

Уран барималч Н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих санал гаргасан. Энэ дагуу Монголын Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэхүү хөшөөг босгосон” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here