Нүүр хуудас Нийгэм “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

“БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

141
0

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэднийхээ гэр бүлд нь хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг энэ сарын 14-нд зохион байгуулжээ.

Мөн энэ өдөр Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид “Бид мартахгүй өдөрлөг” хийжээ.

Цагдаагийн алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдаа дурсан, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” өдөрлөгийг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here