Нүүр хуудас Нийгэм “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯН ЗАРЛАЖЭЭ

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯН ЗАРЛАЖЭЭ

426
0

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяныг гурван сарын хугацаанд зарлажээ.

Аяны нээлт өчигдөр /2017.02.08/ “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад зохион байгуулагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” төвийн хамт олон оролцож, иргэд, олон нийтэд уран бүтээлийн дээжээсээ толилуулсан байна. Мөн иргэдээс санал асуулга авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараажээ.

Энэхүү аян нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here