Нүүр хуудас Нийгэм “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аян эхэллээ

“Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аян эхэллээ

109
0
jorlongoo ariutgay
“Жорлонгоо ариутгаж–Хөрсөө хамгаалъя” аян эхэллээ
~“Жорлонгоо ариутгаж–Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа~

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна.

Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж,

нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино.

Нийслэлийн 9 дүүргийн нийт гэр хороод болон зуслангийн бүсийн бүх айл өрх хамрагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here